ТАНИЛЦУУЛГА


Үйлдвэрийн түүх

ЭМХХ компани нь анх 2005 онд үйл ажиллагаагаа гал тогооны тавилга үйлдвэрлэлээр эхэлж, тавилга үйлдвэрлэлийн салбарт анхдагчдийн нэг болсон юм. Бид 2009 онд мод, модон эдлэл үйлдвэрлэлийн үйл ажиллагааны стандартыг хангасан үйлдвэрийн барилгыг ашиглалтанд оруулж, үйлдвэрлэлийн бааз суурийг өргөтгөсөн. Мөн 2010 онд Герман стандартын мод, модон хавтан боловсруулах үйлдвэрийн шинэ шугамыг ашиглалтанд оруулснаар өндөр зэрэглэлийн модон эдлэл, тавилгыг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн.

Гал тогооны тавилга

Гал тогоо нь өрх, гэр бүлийн амьдралын нэгээхэн хэсэг юм. Энэ утгаараа гэр бүлийн гишүүд хоол ундаа бэлтгэх, хамтдаа суун цайгаа уух тэр л амьдарлын нэгээхэн хэсгийг бүрдүүлэхэд гал тогооны тавилга чухал үүрэгтэй гэж бид үздэг.


Та гал тогооны өрөөний дотоод тохижилт, төлөвлөлтөнд бүрэн зохицсон, эмх цэгцтэй, энгийн хялбар, өвөрмөц шийдлүүдтэй гоёмсог гал тогооны тавилгыг GoldenHome –ийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс харж болно.

Европ чанар, Европ брэндийг Эх орондоо

grass

2007 оноос эхлэн Австри улсын ORK брэндийн гүйдэг хаалганы тоноглол, BLUM брэнд, G*Grass брэндийн нугас, хаалга өргөгч систем, шургуулганы зам зэрэг бүтээгдэхүүнийг импортлон, үйлдвэрлэлдээ ашигласнаар тавилгын систем, функцыг сайжруулсан.

Beko

2015 -Номин Электроникс- нь Англи улсаас импортлон Beko брэндийн гал тогооны цахилгаан барааг Goldenhome тавилгыг хэрэглэгчиддээ хүргэж эхэлсэн.

Blanco

blanco 2011 - Дэлхийд тэргүүлэгч брэнд болох Герман улсын Blanco брэндийн албан ёсны борлуулагчаар ажиллаж, гал тогооны угаалтуур холигч, дагалдах хэрэгслийг худалдаалж байна.

Berghoff

berghoff 2012 – Бельги улсын Berghoff брэндийн гал тогооны сав суулга, төрөл бүрийн бүтээгдэхүүний худалдааг өөрийн үзэсгэлэнгийн танхимаар худалдаалж эхэллээ.

Golden Home

golden home 2012 - Манай компани нь Европын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж, Европ стандартын дагуу гал тогооны тавилгыг загвар дизайн, материалын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж эхэллээ.

Санал Хүсэлт Илгээх Форм