Үзэл баримтлал

Хэрэглэгч таны төсөөлж буй гал тогооны тавилгын төлөвлөлт, түүний онцлог талуудыг бүтээгдэхүүндээ тусгаж байх нь бидний БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР юм. Манай компанийн эрхэм зорилго бол байгаль орчинд хор хөнөөлгүй, чанарыг эрхэмлэсэн, экологийн цэвэр үйлдвэрлэлийг эрхлэх ба айл өрх бүрт инээд баясал, аз жаргалтай амьдралыг бий болгохуйц, тав тухтай, тансаг орчинг бүрдүүлэх, гал тогооны тавилгыг бүтээж хэрэглэгч танд чанар, сэтгэл ханамжийн баталгааг өгөх юм.

Чанарын стандарт

Төгс төгөлдөр бүтээгдэхүүн үйлчилгээ өөртөө өндөр чанарыг агуулж байдаг учраас чанар нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний өнгө үзэмж, хийц зэргээрээ бусдаас ялгаран тодорч харагддаг билээ. Манай компани 2010 оноос эхлэн тавилга үйлдвэрлэлийн салбарын хөгжил, чиг хандлагыг тодорхойлогч Европоос үйлдвэрлэлийн дэвшилтэт техник технологи, бүтээгдэхүүний стандартыг Монголдоо нэвтрүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэлийн чанарын стандартыг тогтмол мөрдөж ажиллах нь бидний үндсэн зорилт юм.

Чанарын стандартыг хангах гурван зарчим:

  1. Шинийг санаачлан, хэрэглэгчийн таашаалд илүү нийцэх тавилгын төлөвлөлт, дизайныг тогтмол хөгжүүлж байх
  2. Орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ материал ашиглан үйлдвэрлэлийн чанар, бүтээмжийг нэмэгдүүлж байх
  3. Тавилгын дизайн зураг гаргахаас эхлээд тавилгыг хүргэж, угсрах хүртэлх үйл ажиллагаанд чанарын хяналтыг тогтмол хэрэгжүүлж байх

Чанарын стандарт, хяналтыг амжилттай хэрэгжүүлснээр GoldenHome брэндийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бүр биднийг хэрэглэгчийн итгэл хүлээсэн, найдвартай компани болгодог.

Санал Хүсэлт Илгээх Форм