Хувцасны шкаф захиалгаар хийлгэхээр зорьж байгаа бол энэхүү нийтлэл нь таны бүхий л шаардлагад нийцсэн, дэгжин загвар гаргахад туслах болно. Хамгийн тохиромжтой хувцасны шкаф гэдэг нь таны орон зайд бүрэн нийцэж, эрүүл ахуйн болон хэрэглээний бүх шаардлагыг тань хангахуйц байхыг хэлнэ.

Та хувцасны шкафны стандарт хэмжээснүүдийн талаарх энэхүү мэдээллийг ашигласнаар зөв төлөвлөлт хийх боломжтой.

Хувцасны шкафны стандарт хэмжээ

Шкафны стандарт өндөр нь 2.1м, гүн нь 0.6 м-тэй байдаг бөгөөд энэ нь ихэнх хүмүүсийн өндөрт хамгийн тохиромжтой хэмжээ байдаг ба таны хүсэлтээр өндрийн хэмжээг 1,8м ч юм уу, эсвэл шаардлагатай хэмжээгээр намсгаж ч болно. Харин та илүү их зүйлийг хадгалахыг хүсвэл шкафны өндрийг тааз хүртэл сунгахаа мартав аа. Хувцасны шкаф нь орон зайд тохируулсан өргөнтэй байж болох ч гүйдэг хаалга болон нугастай хаалганы өргөн нь хамгийн ихдээ 60см байна. Илүү өргөн хаалга нь нугас болон гүйдэг хаалганы замд ачаалал өгч хурдан эвдрэх эрсдэлтэй.

Эмэгтэйчүүдийн хувцасны шкафны онцлог

Эзэгтэй та урт гадуур хувцас болон даашинзаа үрчлээсгүй байлгахын тулд хамгийн багадаа 165-180см өндөртэй хэсгийн хуваалтыг заавал хийлгээрэй.  Цамцны хувьд 1м өндөртэй байх нь хангалттай. Ингэж хийснээр олон төрлийн хувцсыг эмх цэгцтэй, үрчлээсгүй хадгалахад тань тусална.

 

Эрэгтэй хувцасны шкафны онцлог

Цамц, өмдний өлгүүртэй тавиур хамгийн багадаа өндөр нь 1м, пальто 1,25-1,5м байх ёстой. Богино гадуур хувцас болон пиджакийн өлгөх зай нь дор хаяж 70-80 см урттай байх ёстой. Шаардлагатай бол хувцасны шүүгээний дизайны бусад хэмжээсийг өөрчилж болно.

 

 

 

Хүүхдийн  хувцасны шкафны онцлог

Бага насны хүүхдийн хувцасны шкафны өлгөөтэй байх хувцас хадгалах хэсгийн стандарт өндөр нь шалнаас дээш 1,45м байна. Хүүхэд бусдын тусламжгүй хэрэглэхэд тохиромжтой байлгахын тулд хувцасны шүүгээний гүнийг ердийн 60см-н оронд 55см гэж бодоорой. Тоглоом, гутал, бусад хувцасны хувьд тавиур хоорондын өндөр нь 30см байх ёстой.

 

Хувцасны өрөө

Ердийн хувцасны өрөөний хаалгагүй шкафны өндөр нь 1.95м, өргөн нь 1,2м, гүний хувьд 55-60см-тэй байна. Хэрэв энэ нь таны хадгалах зарим зүйлстэй нийцэхгүй бол эдгээр хэмжээснүүд нь өөр өөр байж болно.Хувцасны өрөөний шкафны хувьд зарим хэсгүүдийг нугастай хаалгатай эсвэл эргэн тойрны зай нарийхан байвал гүйдэг хаалгыг сонгоорой.

Дэлгэдэг хаалгатай болон хаалгагүй хувцасны шкаф – Хаалгагүй эсвэл нугастай хаалгатай хувцасны шкаф нь гэрийн дотоод засал чимэглэлийн чухал хэсэг юм. Та дотор хуваалтаа өөрийн хэрэглээнд тохируулан яаж ч шийдэж болно. Ийм шкафны стандарт хэмжээ нь 2.1м өндөр, 0.6м гүн байдаг. Хаалганы тоо, хэмжээ нь шүүгээний өргөнөөс хамаарч өөр өөр байна.

Гүйдэг хаалгатай хувцасны шкаф – Гүйдэг хаалгатай хувцасны шкафны стандарт хэмжээснүүд нь дэлгэдэг хаалгатай шкафтай ижил  2,1м өндөр, 0.6м гүн байдаг бөгөөд өргөн нь таны орон зай, хэрэглээнд төгс нийцсэн байх шаардлагатай.

Тавиурын зохион байгуулалт

Өмд цамц гэх мэт эвхэж байршуулах хувцасны тавиур хоорондын зай /өндөр/30 см-ээс багагүй байх ба үүнийг 45см хүртэл хэмжээтэй ч байлгаж болно, дагалдах шургуулга болон жижиг хэрэгслийн тавиурын өндөр нь 10-15 см орчим байлгавал тохиромжтой. Шкафны дотор ихэвчлэн өлгүүрийн хэсэг, шургуулга, тавиуртай байдаг бөгөөд ихэвчлэн таазанд тулсан өндөртэй хийлгэх нь элбэг байдаг ба ингэснээр орон зайг илүү үр дүнтэй ашиглах боломж бүрддэг. Ихэнх тавилга үйлдвэрлэгч компаниуд өндөр нь стандарт хэмжээнээс өндөр тохиолдолд өндрийн нэмэгдэл авдгийг анхаарна уу. Таазанд тулсан өндөр шүүгээний дээд хэсэгт улирлын чанартай зүйлсийг хадгалахад тохиромжтой, жишээлбэл, өвлийн хувцас, борооны хэрэгсэл, аяллын хэрэгсэл гэх мэт яг өнөөдөр өдөт тутамд ашиглахгүй байгаа зүйлсээ агуулахыг зөвлөж байна.

Гутлын тавиурын хувьд өндөр нь маш чухал юм. Гутлыг зөв хадгалахын тулд тавиурын өндрийг 18-20 см-тэй байхаар бодолцож сонгоорой.

Өвдөг, гуя хүртэл өндөр гутлыг хадгалах байршуулахаар бол өндрийн хэмжээг дизайнертайгаа тохиолцон хуваалтаа хүссэнээрээ хийлгэх боломжтой байдаг шүү.

Эцэст нь хэлэхэд шкафны стандарт гүн нь 60см, зай багатай газарт байрлуулахдаа 45-50см-ийн гүнтэй хувцасны шүүгээ сонгож хийлгэж болох ч хувцасны өлгүүрийн хөндлөвчийг байрлуулахдаа урагшаа харсан байдлаар байрлуулахыг зөвлөж байна.